Путин телевизийн сэтгүүлчдийг шагнав

Владимир Путин үүрэгт ажлаа гүйцэтгэж явахдаа эрэлхэг зориг гаргасан телевизийн “LifeNews” сувгийн сэтгүүлч Марат Сайченко, Олег Сидякин, телевизийн “Russia Today” сувгийн орон тооны бус сурвалжлагч Федор Завалейков нарыг Эрэлхэг зоригийн одонгоор шагнав.

Телевизийн “LifeNews” сувгийн сэтгүүлчМарат Сайченко,Олег Сидякин нар тавдугаар сарын 18-наас 26-нд олзонд байсан юм. Тэднийг Украины үндэсний гвардийн цэргүүд Караматорск хотын ойролцоо саатуулжээ. Сурвалжлагчдыгхууль бусаар зэвсэг оруулж, террористуудыг дэмжиж байсан хэмээн буруутгасан юм.

Сидякин, Сайченко нарыг суллахыг оросын ГХЯ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын зөвлөлийн төлөөлөгчид шаардаж байсан бөгөөд Оросын ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдэд тулгасан зэмлэлийг “тэр чигээрээ солиотой хэрэг” гэж тодорхойлсон юм. Телевизийн сувгийн захиргаа саатуулагдсан сэтгүүлчдийг дэмжсэн өргөн цараатай арга хэмжээ зохиож байв.

Телевизийн “Russia Today” сувгийн дүрс бичлэгийн “Ruptly” агентлагийн орон тооны бус ажилтан Федор Завалейков Мариуполь хотод шархадсан юм. Сэтгүүлч зам хөдлөн гарах гэж байгаад гэдсэндээ буудуулжээ. Түүнд Мариуполь хотын эмнэлэгт мэс засал хийж, дараа нь Орост авчирсан байна. Оросын мөрдөн байцаах хороотүүнд халдсан хэргийн талаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ