Э.Сноуден: Би тагнуулч

АНУ-аас оргон гарсан Сноуден 2013 оны зургадугаар сараас Москвагийн “Шереметьево” нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд байх зуураа Орост нэг жил түр орогнох эрхийг авсан юм.

Орост түр орогнох эрх авсан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны ажилтан асан Эдвард Сноуден гэртээ харимаар байгаагаа мэдээлсэн ч, ОХУ-д орогнох хугацаагаа сунгуулах хүсэлт тавих ажээ.

“Хэрвээ би дэлхийн хаана ч очиж болох байлаа гэсэн, давын өмнө очих газар нь миний гэр байх болно. Харихыг хүснэ гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй" гэж Сноуден телевизийн NBC сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Наймдугаар сарын 1-нд дуусах Орост түр орогнох хугацааг сунгуулахаар хүсэх эсэх тухай сэтгүүлчийн асуултад тэр хариулахдаа, “түр орогнох хугацаа дуусах дөхөөд ирэхээр би түүнийг сунгахыг хүсэх нь мэдээж” гэж америкийн тусгай албаны хуучин ажилтанхэлсэн байна.

Үүний өмнө Сноуден өөрийг нь тагнуулч болгохоор сургаж байсан хэмээн мэдэгдсэн юм.

Америкийн тусгай албад хүмүүсийг олноор нь тагнаж чагнадаг тухай мэдээллийг Сноуден 2013 онд тарааснаар, олон улсын хэмжээнд томхон дуулиан дэгдээсэн билээ. Ингэсний дараа АНУ-ын эрх баригчдын төлөөлөгчид түүнийг Тагнуулын төв газар, Америкийн үндэсний аюулгүй байдлын албатай хамтран ажилладаг хэд хэдэн фирмд ажиллаж байсан гэж мэдэгдсэн. Сноудены өөрийнх нь хэлснээр, тэр техникийн мэргэжилтэн байсан бөгөөд хамгийн өндөр түвшинд Америкийн засгийн газрын талд ажиллаж, сөрөх тагнуулын академид багшилж,Америкийн үндэсний аюулгүй байдлын алба болон ТТГ-ын ажиллагаанд өөр нэрээр оролцож байжээ.

АНУ, Их Британийн тусгай албадын "Интернэтээр тагнах хөтөлбөр"-ийн тухай хэд хэдэн нууц материалыгСноуден 2013 оны зургаадугаар сард “Вашингтон пост”, “Гуардиан” сонины газарт өгсөн юм. Үндэсний аюулгүй байдлын албаны мэдээгээр, 200 мянга хүртэл нууц материал сэтгүүлчдэд очсон байж болох ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ