Энэтхэгт хоёр охиныг хүчиндэж, боож алжээ

Энэтхэгийн хойд нутагт олон нийтийг цочроосон гэмт хэрэг гарчээ. 14, 16 настай үеэл охидыг гэмт этгээдүүд хүчиндэж, модноос дүүжилж хөнөөсөн байхыг олжээ. Хэрэг мягмар гаригийн шөнө Уттар Прадеш мужийн тосгонд гарчээ. Энэтхэгийн цагдаагийн газрын орлогч даргын хэвлэлийнхэнд мэдээлснээр нэг сэжигтэнг олж баривчилсан байна.

Хамсаатан нь болох өөр хоёр эрийг эрэн сурвалжилж байгаа аж. Энэтхэгт олныг цочроосон хүчингийн хэрэг ойр ойрхон гарсаар байгаа. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд ийм төрлийн гэмт хэргийн эсрэг идэвхтэй тэмцсээр байгаа хэдий ч гэмт хэргийн гаралт буурахгүй л байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ