Порошенко тангараг өргөх ёслолдоо В.Путинг урьсангүй

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн тангараг өргөх ёслолд оролцохгүй ажээ. “Оросын мэдээний алба” радиостанц (FM 107.0) төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснийг иш татахдаа ингэж мэдээлжээ. “Миний мэдэхээр, ерөнхийлөгч тангараг өргөх ёслолд оролцох урилга хүлээж аваагүй” гэж тэр хэлсэн байна.
Порошенкогийн сонгуулийн штабын мэдээлснээр, түүний тангараг өргөх ёслол зургаадугаар сарын 7-нд Киев хотод болох ажээ. Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов тангараг өргөн ёслол явуулах тухай зарлигт хэдийнэ гарын үсэг зурсан байна. Ингэхдээ Порошенкогийн албан тушаалдаа орох ёслолыг тохиолдуулан Майданд баярын ямар ч арга хэмжээ явуулахаар төлөвлөгөөгүй байна.
Порошенко, Путин хоёр ямар нэг байдлаар уулзах тухай ярихад одоогоор эрт байна гэж Дмитрий Песков өмнө нь хэлж байсан юм. Түүнчлэн Путин Порошенког сонгуульд ялсантай холбогдуулан түүндбаяр ч хүргээгүй. Гэхдээ “Бид сонгуулийн дүнг хүндэтгэж байна" гэж ерөнхийлөгч мэдэгдсэнийг оросын удирдагчийн туслах Юрий Ушаков хэвлэлд мэдэгдэж байв.
2014 оны зургадугаар сард Москвад Путинтэй уулзана хэмээн найдаж байна гэж Порошенко өөрөө мэдэгдэж байсан бөгөөд Оросын тал Украины шинэ ерөнхийлөгчийг хүлээн авахад бэлэн биш байгаагаа дурдсан юм. Хоёр орны удирдагчид Нормандад холбоотны цэрэг буусны 70 жилийн ойн ёслолын үеэр зургадугаар сарын 6-нд уулзахыг үгүйсгэхгүй байна. Тэднийг энэ арга хэмжээнд оролцохыг урьсан юм.
“Roshen” компанийн эзэн Петр Порошенко тавдугаар сарын 25-нд болсон ерөнхийлөгчийн завсрын сонгуульд ялсан юм. Саналын хуудсыг 100 хувь тоолсноос үзэхэд, түүний төлөө сонгогчдын 54,7 хувь нь санал өгчсөн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ