Сирийн сөрөг хүчин, засгийн газрыг хэлэлцээний ширээнд суулгахаар Орос, АНУ тохиролцов

АНУ-ын  төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хийж байгаа яриа хэлцээний өнгө аясад Оросын засгийн газар сэтгэл дүүрэн байна. Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров хэлэлцээ хийж эхлэхийн өмнө ингэж мэдэгдэв. 

“Тавдугаар сарын 7-нд  бид шахуу ажилтай байлаа. Кремльд Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа.  Бидний ашиг тустай яриа хэлцээ болсон уур амьсгал, тэр өнгө аясад бид сэтгэл ханамжтай байгааг би хэлмээр  байна” гэж Сергей Лавров тэмдэглэжээ.

“Хоёр тал өөрсдийн харилцаа болон олон улсын ажил хэрэгт  үр бүтээлтэй түншлэлийн угтвар нөхцөл болгон  манай орнуудын хооронд итгэлцэл бэхжүүлэхийг хүсч байгаа нь ОХУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын  нэг чухал үр дүн болж байна хэмээн би үзэж байна” гэж оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүн дурджээ

Жон Керри хэлэхдээ,  Орос, АНУ-ын хооронд санал зөрөлдөөн бий бөгөөд  гэхдээ Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах тухай хоёр дахь гэрээ, Дэлхийн худалдааны байгууллага, Иран, Умард Солонгос, Афганистаны зэрэг үнэхээрийн чухал чухал асуудлаар үр бүтээлтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэсэн байна.

АНУ, ОХУ хоёр Ойрхи Дорнодын бүс нутаг, тухайлбал Сири болон сэтгэл түгшээж буй тэр нутаг орнуудын энх тайван, тогтвортой байдал зэрэг  хэд хэдэн чухал  асуудлаар үнэхээр хамтран ажиллаж  болох чиг шугамыг бид хатуу баримталж байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Зургаадугаар сарын 17-18-нд Их Британид болох “G8”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар уулзах бодолтой байгааг Лавров дурдсан байна.

Лавров, Керри  нарын уулзалт хаалттай байдалд үргэлжилжээ. Хэлэлцээний төгсгөлд хамтарсан хэвлэлийн хурал хийж, Орос, АНУ хоёр Сирийн сөрөг хүчин болон засгийн газрыг хэлэлцээний ширээнд суулгахаар тохиролцсоныг Лавров зарлав.

АНУ өнгөрсөн оны Женевийн бага хурлын үргэлжлэл болгон,  Сирийн асуудлаархи  бага хурлыг тавдугаар сар дуусахаас наана хуралдуулж, энд Сирийн сөрөг хүчин болон эрх баригчдын төлөөлөгчдийг урьж болохыг дурджээ.

“Дашрамд Сирийн засгийн газар болон сөрөг хүчин шилжилтийн засгийн газрыг бүрдүүлж болох төлөөлөгчдийг харилцан зөвшилцөх замаар томилох ёстой” гэж америкийн төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэсэн байна.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ