Британийн насанд хүрсэн хүн амын дөрөвний нэг нь тарган

Эмч нарын хэлж байгаагаар, манай гаригт тарган хүмүүсийн нийт тоо 2 тэрбумаас давжээ

Их Британийн насанд хүрсэн бүх хүн амын 25 орчим хувь нь ноцтой илүүдэл жингийн асуудалтай гэнэ. Нэгдсэн вант улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч профессор Жон Ньютон хэвлэлийнхэнд ингэж дурдсан байна. 2050 он гэхэд британичуудын талаас илүү нь илүүдэл жинтэй болохоор байна.

“Таргалалтын цар дэгдэлт” олонх хөгжингүй орныг хэдийнэ хамарч, тэлсээр байна гэж тэр хэлжээ. “Их Британид төдийгүй, дэлхий нийтэд тарган хүмүүсийн тоо асар их сэтгэл түгшээж байгааг” Ньютон дурдсан байна. “Шийдвэртэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай, учир нь бүхэл бүтэн ард түмний эрүүл мэнд ноцтой аюулд ороод байгаа юм” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Ньютон өөрийн хэлснийг нотлохын тулд сүүлийн гучин жилд таргалалт ихэссэн асуудалд дүн шинжилгээ хийсэн анагаах ухааны нэр хүндтэй “The Lancet” сэтгүүлийн өгүүллийг дурджээ. Сэтгүүлд бичсэнээр, 1980-2013 онд манай гаригийн тарган хүмүүсийн тоо 857 саяас 2,1 тэрбум болж нэмэгдсэн байна. “Энэ хугацаанд мяраалаг хүүхдийн тоо бараг 50 хувиар олширсон нь хамгийн их сэтгэл түгшээж байна” гэж профессор тэмдэглэжээ.
Ер нь тус орны зүүн хойд нутагт хүн амын 68 орчим хувь нь жилүүдэл жинтэй бөгөөд харин Лондон хотод 57 гаруй хувь байгаа ажээ.
Таргалалт болон түүний үр дагавар болох чихрийн шижин, зүрх-судасны өвчинтэй тэмцэхэд британийн улсын сангаас жил бүр бараг 10 тэрбум ам.доллар зарцуулдаг байна.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ