Музей Моника Левинскийн хөх даашинзыг худалдан авъя гэжээ

Цагаан ордонд дадлага хийж байхдаа, Билл Клинтоны нэр хүндэд сүрхий сэв суулгасан дуулиант явдалд холбогдсон Моника Левинскид өөрийн нэг зартай хувцсыг зарж, мөнгөтэй болох боломж байна.

Лас-Вегас хотын эротик хэрэгслийн музей Моникагийн хөх өнгийн даашинзыг 250 мянган доллараар авахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Үүний дээр ажил олж хийхэд бэрхшээлтэй тулгарч байгаа Левинскийг ажилд авахыг ч санал болгосон байна. Тийнхүү тэр жилд нэг зуун мянган долларын ажил хийж болохоор байгаа ажээ. Амьдрал хэцүүхэн байгаа тухайгаа ярьсан Моникагийн ярилцлага саяхан нийтлэгдсэний дараа үзэсгэлэнгийн цогцолборын эзэн ийм санал тавихаар шийдсэн байна. Тухайлбал, Клинтонтой учир учруулж явснаас болоод ажил олгогчид бүсгүйд таагүй ханддаг ажээ. Гэтэл Биллийн амьдрал хавьгүй дээр байгаа гэдэг нь мэдээж.

“АНУ-ын ерөнхийлөгчтэй учир ургуулсан явдал таны амьдралд ингэж таагүй байдлаар тусах юм хэмээн би бодож байгаагүй. Таныг Эротикийн өвийн музейд менежерийн ажилд орохыг би санал болгож байна” музейн эзэн хэлжээ.
Левински ямар хариулт өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч, түүний ажил олж хийх боломж, тухайлбал мөнгө санхүүгийн асуудал хэцүү байгааг харвал, тэр олдсон боломжоос татгалзах нь тэнэг хэрэг болно. Энэ нь музейн хувьд ч давхар реклам, харин Моникад ажиллах сайхан байр болж болох юм.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ