Эхлээд улс орноо бодоё, ардчилал дараа нь

Тайландад цэргийн эргэлт гараад байгаа. Тэгвэл одоогоор улстөрийн бүх эрх мэдлийг гартаа аваад байгаа армийн командлагч генерал Прают Чан-Очашинэ санхүүгийн жил эхлэхээс (аравдугаар сарын 1-нээс) наана Түр засгийн газар байгуулж, харин 14-15 сарын дараа парламентын сонгууль явуулахаар амлаж байна. Генерал улс үндэстэндээ хандан, телевизээр үг хэлэхдээ ингэж хэлжээ.

14-15 сар орчмын хугацаа эзлэх улс төр, нийгэм-эдийн засгийн шаардлагатай шинэтгэлийг улс оронд хийсний дараа л сонгууль явуулах болно тэр хэлсэн байна. Парламентын өмнөх сонгууль хоёрдугаар сарын 2-нд болсон ч, хүчингүйд тооцсон билээ. 2013 оны арванхоёрдугаар сард хууль тогтоох байгууллагыг тараасан юм.

Цэргийнхний эсрэг ажиллагаанд оролцохгүй байхыг Чан-Оча тус орны оршин суугчдад уриалсан байна. “Бид өмнөх мөргөлдөөний явцад хэтэрхий их цаг алдсан” гэж генерал онцлон дурджээ.

Ирэх хоёр-гурван сард цэргийн засгийн газар “улс оронд амгалан тайван байдал, дэг журам сэргээн тогтооход” анхаарлаа төвлөрүүлнэ гэж тэр тэмдэглэсэн байна.Дайны цагийн байдал тогтоосон тухай зарласан тавдугаар сарын 20-ноос хойш цэргүүд хэд хэдэн зэвсэгт бүлгийнхнийг баривчилж, их хэмжээний зэвсэг, сум хэрэгсэл хураажээ.

“Эхлээд улс орноо бодъё, ардчилал дараа нь. Бүх ажлыг дуусгах цаг хугацааг бидэнд өг, тэгээд бид цэргийн үүргээ биелүүлэх ажилд эргэн орно” гэж Прают Чан-Оча хэлжээ. Тэр “амралт-сувиллын бүс”, түүнчлэн байдал хэвийн болмогц тайван мужуудад хөл хорих цагийг цуцлахаар амласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ