“Хятадын банк” хойд Солонгосын гадаад гүйлгээг хаав

“Хятадын банк” хойд Солонгосын гадаад гүйлгээг хаасан гэж “Риа Новости” уламжиллаа. Учир нь Вашингтон тус банк Пхеньяны цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлж байна гэж үзжээ. “Хятадын банк” улсынхаа “Топ-5” банкинд багтдаг бөгөөд хойд Солонгосын Гадаад худалдааны банктай хийсэн хэлэлцээрээ цуцлаж, өөрт нь хамаарах бүх гүйлгээг зогсоосон байна. Одоогоор “Хятадын банк” ямар нэгэн тайлбар өгөөгүй ажээ.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Хятадын нэр хүнд болон стратегийн түншлэлүүд багасч эхэлсэн нь хойд Солонгост тусалдаг гэх цуурхалтай холбоотой. Хамгийн гол нь үүнийг баримтаар нотлох оролдлого хэд хэдэн удаа гарсан юм. 

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ