Хатуухан сэтгэлтэй байсан нь дээр ч юм шиг…

Сайн байцгаана уу. Би 30 дөнгөж гарч яваа жирийн л нэг залуу. Эхнэртэйгээ анх танилцсан бас хамт амьдардаг болсноос хойш бараг 10 жил боллоо. Бид нэг охинтой 7 настай. Бид одоогоор хамт амьдрахгүй болоод 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Таарч тохирохгүй болоод л хамт амьдраагүй. Урьд нь бага хугацаагаар бид нэг биш удаа тусдаа амьдарсан. Энэ удаагийн салалт бүр мөсөн болж байх шиг байна. Бидний хэн нэгэн араар нь тавьж илүү дутуу харж, бас би яахаа алдатлаа архинд орж амьдарлаа дор оруулсандаа салаагүй зүгээр л таарч тохирдоггүй байнга хэрэлдэх зүйл гардаг. Гэрт ч гудамжинд ч хэрэлдэнэ.

Жил гаруй хугацааны өмнө би нэг бүсгүйтэй танилцсан одоо тэрэнтэйгээ хамт амьдарч байгаа бас бид удахгүй хүүхэдтэй болно. Миний хамгийн их сэтгэл зовоодог зүй бол миний хөөрхөн охин. Байнга л бодогдоно. Ээж нь уулзуулахгүй энэ тэр гэхгүй. Гэхдээ л цаг үргэлж бодогдоно орой хоол идэхдээ, дэлгүүр ороод юм авахдаа хүртэл охиноо юу идэж ууж байгаа бол амттай юм авч өгөх юмсан гээд л үргэлж бодогдох юм. Охин дээрээ гүйгээд очмоор санагдахын орой болгон хамт тоглоод байх юмсан гэж бодогдоод.

Гэтэл би одоо дахиад хүүхэдтэй болох гэж байгаа энэ бүсгүй надад хайртай, охиноо аваад ирвэл өөрийнхөө хүүхэд шиг л хайрлах сэтгэл сайтай бас илүү дутуу ааш зангүй, урьд нь амьдрал зохиож байгаагүй, айлын том, ухаалаг бүсгүй. Би хэтэрхий эрт шийдвэр гаргаад өөр хүнтэй болчихов уу гэж бодогдох юм. Охиныг зуны амралтаар хөдөө байх хооронд хуучин эхнэр маань өөр хүнтэй хамт амьдарч байхыг мэдсэн.

Гэхдээ охинтой хамт байхдаа өөр хүнтэй байдаггүй байх. Охины ээж нэр хүнд муутай хувийн дээд сургууль төгссөн болохоор олигтой ажил төрөл хийж үзээгүй бусадтай адил гайгүйхэн ажил хийгээд явдаг бол бас санаа зовохгүй байж болох юм. Бид 2-лаа аав ээжгүй. Тэр хандах хүнгүй л гэсэн үг. Охиноо өөр дээрээ аваад цаашид амьдарлаа үргэлжлүүлэх үү бас охины ээж нь охиныг санаад хэцүүддэг юм болов уу гэж бас бодогдохын яамаарч юм. Хатуухан сэтгэлтэй байсан нь дээр ч юм шиг…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ