Сумаар найтаажээ

Италийн иргэн 28 настай Дарко Санжермано гэгч хоёр жилийн өмнө өөрийнх нь толгойд туссан сумыг авахуулах мэс засалд бэлтгэж байхдаа, тэр сумаараа найтааснаар эмч нарыг гайхашруулсан байна.
Би-би-си радиостанцын мэдээлснээр, Турин хотын оршин суугч тэр залуу Неаполь хотод найз бүсгүйнхээ хамт зул сарын баяраар ирэхдээ галт зэвсгийн шарх авчээ. Тэднийг хотоор зугаалж явахад залуугийн чамархайд сум туссан байна. 22 калибрийн сумаар хэн буудсан нь тодорхойгүй ч, сум ойхдоо Санжерманог оносон бололтой.
Залуу их цус алдаж, азаар тэр даруй эмнэлэгт хүргэжээ. Залуу сүрхий бэртэл аваагүй ч, түүний чамархайны яс гэмтэж, хэлтэрхийнүүд нүдэнд нь оржээ. Гавлын ясанд тулснаар сумны хөдөлгөөн ихэд удааширсан нь залуугийн амь нас, харааг аварчээгэж эмч нар үздэг аж. Эмч нар залуугийн амийг аварсан ч урт хугацааны турш эмчилгээ хийлгэж, мэс засалд бэлдэж эхэлжээ. Гэтэл Санжермано нэг удаа найтааж, үүний дараа сум хамрын баруун нүхээр нь гарсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ