Англичууд бохь зажлахын тулд татвар төлнө

Их Британийн Глазго, Милтон-Кинс хотод бохинд татвар ногдуулах тухай бодож эхэлжээ. Глазгод лейбористуудын төлөөлөгч Пол Керри санал хураалгахаар асуудлыг хотын зөвлөлд оруулсан байна. Тэр гудамжинд зажилсан бохио хаях хүмүүсийг торгох бодолтой байгаа аж. Хэрвээ зөвлөлийн гишүүд Керрийг дэмжвэл,тэр багц бохинд татвар ногдуулахаар оролдох гэнэ.

Торгуулиар цуглуулсан мөнгийг хот цэвэрлэхэд зориулах ажээ. Зам дээр хаясан хатсан бохийг ховхлож авахад эрх баригчид асар их мөнгөзарцуулдаг байна. Хотуудын гудамжийг бохиноос салгахад Их Британийн төсвөөс жил бүр 150 сая фунт стерлинг гаргадаг ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ