"Их долоо" Оросын эсрэг хориг арга хэмжээг түр цуцлана

“Их долоогийн бүлгийн” орнуудын удирдагчид Брюссельд дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сунгахгүй хэдий ч Украины байдал тогтворгүй болсон нөхцөлд хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээр амлав гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Германы канцлер Ангела Меркель хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, өрнөдийн орнууд Украины зүүн нутгийн байдал хэрхэн өрнөж буйг байнга ажиглаж байгаа гэж мэдэгдсэн байна.“Украины байдлыг цаашид тогтворгүй болгохыг бид зөвшөөрөхгүй. Хэрвээ шийдвэрлэх хэрэгтэй асуудалд ахицгарахгүй бол илүү ноцтой арга хэмжээ хэрэглэх үе цаашид ирж магадгүй” гэж тэр хэлжээ.
G7-гийн дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 4-нд Бельгийн нийслэлд эхэлсэн юм. Хуралдаан сүүлийн 17 жилд анх удаагаа оросын удирдагчгүйгээр болж байна. Уг нь G8-ын бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт Сочид болох ёстой байсан юм. Гэвч Крымд санал хураалт болсны дараа “долоогийн” орнуудын удирдагчид арга хэмжээнд оролцохоор татгалзсан билээ. Тийнхүү Женевт хэлэлцээ хийсний дараа Оросын оролцоогүйгээр уулзахаар шийдвэрлэсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ