Чубайст эрүүгийн хэрэг үүсгэхийг шаарджээ

Думын депутатуудтөрийн “Роснано” корпорацийн үйл ажиллагааг шалгаж, түүний тэргүүн Анатолий Чубайст эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж байна гэж “Известия” сонины өнөөдрийн дугаарт бичжээ.

Улсын думын төсөв, татварын асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Оксана Дмитриева ерөнхий прокурорын нэр дээр асуулга явуулсан байна. “Роснано” корпорацийн удирдлагын үйл ажиллагаанд Эрүүгийн хуульд заасан наад зах нь есөн гэмт хэргийн шинж тэмдэг байна гэж депутатууд үзэж байгаа ажээ.

“Мөнгө угааж, татвараас үндэслэлгүй ашиг олж, Хяналтын танхимын илрүүлсэн экспорт-импортын ажиллагаа явуулахад төсвөөс нэмэгдсэн өртгийн татварын нөхөн төлбөрийг үндэслэлгүйгээр авсан шинж тэмдэг бүхий хөрөнгө оруулалтаар хийсэн гэрээ хэлцлийг шалгахыг би хүсч байна” гэж асуулгад дурджээ.

Тухайлбал, эдийн засгийн хувьдүндэслэлгүйгээс болоод хаагдсан “Plastic Logic” электрон номын төслийг эхлээд гадаадад мөнгө гаргах зорилгоор төлөвлөсөн байна гэж Оскана Дмитриева тэмдэглэжээ.

“Роснано” корпорацийн охин компани болох “Лиотех” заводыг парламентын гишүүд бас дурджээ. “Дэлхийд томоохонд орох их багтаамжтэй лити-ионийн аккумулятор үйлдвэрлэх завод” одоо алдагдалтай ажиллаж, бүтээгдэхүүнээ хятадуудад өөрийн өртгөөс нь хоёрдахин хямдүнээр худалдаж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ