“Sewol” хөлгийн багийнханд цаазаар авах ял оноож магадгүй

“Sewol” хөлгийн ослоор амь үрэгдсэн 292 хүний үхэлд буруутган багийн 15 гишүүнийг шүүж байна. Багийн ахмад 69 настай Ли Жүн Сеокийг хайхрамжгүй байдлаасаа болж олон хүний аминд хүрсэн хэмээн үзэж, хамгийн хүнд ял оноох нь тодорхой болжээ.

Түүний өмгөөлөгч “Хөлгийн даац хэтэрсэн байсан учир ахмадад ослыг зогсоох ямар ч хүч байгаагүй. Ахмад осол гаргасан шалтгаан биш” хэмээн өмөөрч байна. Харин шүүгчид багийн гишүүд занганд орсон зорчигчдыг аврах ямар ч алхам хийлгүйгээр өөрсдийнхөө амийг бодсон гэж буруутгав. Хэрэв шүүхээс буруутай гэж үзвэл Ли ахмад, болон багийн гурван гишүүнийг цаазаар авах ялаар шийтгэх юм. Бусад 11 гишүүнийг далайн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутгаж байна.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ