Жижиг камертай шил ашиглан шалгалтаа хуулжээ

Хятад оюутан шалгалтаа амжилттай давахын тулд ухаалаг нүдний шил гэж болохуйц шил ашиглан шалгалтынхаа материалуудыг “хуулж” байгаад баригджээ.
Уг шил нь бариул хэсэгтээ чиптэй бөгөөд жижиг камертай байсан байна. Уг шилнийхээ камераар шалгалтын асуултуудын зургийг аван гаднах эх сурвалж руугаа илгээн хариултыг нь эргүүлэн авч байсан нь тогтоогджээ. Гаднаас явуулсан хариултууд нь үзэгний хажуу талын дэлгэц дээр харагдахаар бүтээсэн байжээ.
Шалгалтаа өгөхдөө хуулсан оюутнуудыг сургуулиас шууд хөөдөг журамтай бөгөөд уг оюутан хөөгджээ.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ