Орос, Америкийн цэргийн хүчийг харьцуулахуй

ОХУ, АНУ хоорондоо зэвсэг зөрүүлэх боломж бий юу? Мэдээж хэрэг хамгийн олон цөмийн зэвсэгтэй хоёр гүрэн дайтвал тэдний төдийгүй дэлхийн нийтийн хувьд ч сүйрэл дагуулна. Гэвч өнөөгийн олон улсын байдал нэн будлиантай, хоёр улс хэл амаа олох тал дээр хүндрэлтэй байна.
2013 оны 8 сард Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцохоор АНУ-ын флотын хөлөг онгоцууд ирэх үед ОХУ ч өөрийн флотын усан онгоцуудыг Европоос Сирийн зүг илгээсэн юм. Энэ үйл явдал хэрэв Барак Обама тушаал өгч АНУ Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцсон бол мөргөлдөөн ч гарч болох байсныг илтгэдэг. Гэтэл одоо Украйн асуудал болж байна.
АНУ дэвшилтэт технологийн гүрэн билээ. Оросууд цэрэг, зэвсгийн тодорхой салбаруудад АНУ-аас хоцорч яваа гэдгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Москва дахь Стратеги, технологийн шинжилгээний төвийн захирал Руслан Пухов “Зөвлөлтийн өдрүүд төгсгөл болсноос хойш бид цэргийн нисэх хүчний салбарт АНУ-аас хоцорсон” хэмээн хэлэв. Гэвч тэрээр S-300, S-400 зэрэг Оросын агаарын хамгаалалтын систем дэлхийд хамгийн шилдэг бөгөөд энэ систем Оросын нисэх хүчний сул талыг нөхөж байна хэмээн өгүүлсэн юм.
АНУ-ын шинжээчид 200 км-ийн зайд олон бай зэрэг устгах чадвартай S-300 болон түүний сайжруулсан хувилбар болох S-400 нь Оросын агаарын хүчний сул талыг нөхнө гэдгийг мөн хүлээн зөвшөөрч байгаа ажээ. Харин сүүлийн үед ОХУ нисэх онгоцуудаа сайжруулахаар чармайж байна. Үүний үр дүн нь Су-27 сөнөөгчийн залгамжлагч Су-35, мөн Т-50 гэдэг тавдахь үеийн сөнөөгч ажээ. Руслан Пуховын хэлснээр тавдахь үеийн сөнөөгч үйлдвэрээс хараахан гараагүй байна.
ОХУ, АНУ-ын цэрэг, зэвсгийн нийт хүчийг тоогоор харьцуулбал зарим талаар нэлээд ялгаатай байна. Жишээлбэл, ОХУ, АНУ-ын батлан хамгаалах салбарын төсөв хэтэрхий их зөрүүтэй байна. АНУ батлан хамгаалах салбарт ОХУ-аас бараг 13 дахин их хөрөнгө зарцуулдаг ажээ. Мөн АНУ усан флотын хүчээр ОХУ-аас илүү байна. Харин ОХУ АНУ-аас олон танктай ажээ.
Хоёр улсын цэрэг, зэвсгийн харьцуулалтыг доорх хүснэгтээр харуулав.
Орос |
Америк |
|
Цэргийн тоо |
1,520,000 |
1,366,000 |
Дэлхийд 2-рт |
Дэлхийд 3-рт |
|
Салбар нэгж |
Хуурай газрын хүчин, Тэнгисийн хүчин, Агаарын хүчин, Агаарын десант. Стратегийн пуужинт анги ба агаарын анги (бие даасан удирдлагатай нэгж). Оросын хуурай газрын хүчинд мото-буудлагын анги, танкийн анги, пуужин ба артилерийн анги, агаарын довтолгооноос хамгаалах анги багтана. |
АНУ-ын арми, АНУ-ын тэнгисийн хүчин, АНУ-ын агаарын хүчин, АНУ-ын эргийн хамгаалалт
|
Цэргийн алба |
Заавал хаана. |
Заавал хаах албагүй |
Зэвсгийн экспорт |
$ 6,197,000,000 |
$ 5,453,000,000 |
Салбарт зарцуулж буй ДНБ-ний хувь |
3.7 % |
4.1 % |
Сөнөөгч нисэх онгоц |
1,264 |
3,043 |
Бөмбөгдөгч нисэх онгоц |
195 |
171 |
Агаараас дайрагч нисэх онгоц |
1,267 |
1,185 |
Хүний нөөц: 15-49 насны эрэгтэйчүүд |
36,000,000 |
73,597,700 |
Батлан хамгаалах төсөв |
$ 40,300,000,000 |
$ 518,100,000,000 |
Фрегат хөлөг онгоц |
10 |
30 |
Танк |
21,000 |
16,000 |
Цөмийн зэвсэг |
20,000 цэнэгт хошуу (гэвч бүрэн мэдээ байхгүй) |
10,600 цэнэгт хошуу, бөмбөг (гэвч бүрэн мэдээ байхгүй) |
Ашигласан эх сурвалж:
http://www.nationmaster.com/compare/Russia/United-States/Military
http://en.wikipedia.org/wiki/Military_Capabilities
#axzz2dLZ5bInd" target="_blank">http://www.ft.com/cms/s/0/04a05602-c... #axzz2dLZ5bInd
ОХУ, АНУ хоорондоо зэвсэг зөрүүлэх боломж бий юу? Мэдээж хэрэг хамгийн олон цөмийн зэвсэгтэй хоёр гүрэн дайтвал тэдний төдийгүй дэлхийн нийтийн хувьд ч сүйрэл дагуулна. Гэвч өнөөгийн олон улсын байдал нэн будлиантай, хоёр улс хэл амаа олох тал дээр хүндрэлтэй байна.
2013 оны 8 сард Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцохоор АНУ-ын флотын хөлөг онгоцууд ирэх үед ОХУ ч өөрийн флотын усан онгоцуудыг Европоос Сирийн зүг илгээсэн юм. Энэ үйл явдал хэрэв Барак Обама тушаал өгч АНУ Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцсон бол мөргөлдөөн ч гарч болох байсныг илтгэдэг. Гэтэл одоо Украйн асуудал болж байна. Оросын цэргүүд Украйнд үзэгдэж эхэлжээ. Харин Обама Путинд анхааруулга өгөв. Хэрэв хоёр улсын хооронд мөргөлдөөн үүсвэл үйл явдал хэрхэн төгсөхийг төсөөлөхөд хэцүү юм.
Гэхдээ АНУ дэвшилтэт технологийн гүрэн билээ. Оросууд цэрэг, зэвсгийн тодорхой салбаруудад АНУ-аас хоцорч яваа гэдгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Москва дахь Стратеги, технологийн шинжилгээний төвийн захирал Руслан Пухов “Зөвлөлтийн өдрүүд төгсгөл болсноос хойш бид цэргийн нисэх хүчний салбарт АНУ-аас хоцорсон” хэмээн хэлэв. Гэвч тэрээр S-300, S-400 зэрэг Оросын агаарын хамгаалалтын систем дэлхийд хамгийн шилдэг бөгөөд энэ систем Оросын нисэх хүчний сул талыг нөхөж байна хэмээн өгүүлсэн юм.
АНУ-ын шинжээчид 200 км-ийн зайд олон бай зэрэг устгах чадвартай S-300 болон түүний сайжруулсан хувилбар болох S-400 нь Оросын агаарын хүчний сул талыг нөхнө гэдгийг мөн хүлээн зөвшөөрч байгаа ажээ. Харин сүүлийн үед ОХУ нисэх онгоцуудаа сайжруулахаар чармайж байна. Үүний үр дүн нь Су-27 сөнөөгчийн залгамжлагч Су-35, мөн Т-50 гэдэг тавдахь үеийн сөнөөгч ажээ. Руслан Пуховын хэлснээр тавдахь үеийн сөнөөгч үйлдвэрээс хараахан гараагүй байна.
ОХУ, АНУ-ын цэрэг, зэвсгийн нийт хүчийг тоогоор харьцуулбал зарим талаар нэлээд ялгаатай байна. Жишээлбэл, ОХУ, АНУ-ын батлан хамгаалах салбарын төсөв хэтэрхий их зөрүүтэй байна. АНУ батлан хамгаалах салбарт ОХУ-аас бараг 13 дахин их хөрөнгө зарцуулдаг ажээ. Мөн АНУ усан флотын хүчээр ОХУ-аас илүү байна. Харин ОХУ АНУ-аас олон танктай ажээ.
Хоёр улсын цэрэг, зэвсгийн харьцуулалтыг доорх хүснэгтээр харуулав.
| Орос | Америк | |
Цэргийн тоо |
1,520,000 |
1,366,000 |
Дэлхийд 2-рт |
Дэлхийд 3-рт |
|
Салбар нэгж |
Хуурай газрын хүчин, Тэнгисийн хүчин, Агаарын хүчин, Агаарын десант. Стратегийн пуужинт анги ба агаарын анги (бие даасан удирдлагатай нэгж). Оросын хуурай газрын хүчинд мото-буудлагын анги, танкийн анги, пуужин ба артилерийн анги, агаарын довтолгооноос хамгаалах анги багтана. |
АНУ-ын арми, АНУ-ын тэнгисийн хүчин, АНУ-ын агаарын хүчин, АНУ-ын эргийн хамгаалалт
|
Цэргийн алба |
Заавал хаана. |
Заавал хаах албагүй |
Зэвсгийн экспорт |
$ 6,197,000,000 |
$ 5,453,000,000 |
Салбарт зарцуулж буй ДНБ-ний хувь |
3.7 % |
4.1 % |
Сөнөөгч нисэх онгоц |
1,264 |
3,043 |
Бөмбөгдөгч нисэх онгоц |
195 |
171 |
Агаараас дайрагч нисэх онгоц |
1,267 |
1,185 |
Хүний нөөц: 15-49 насны эрэгтэйчүүд |
36,000,000 |
73,597,700 |
Батлан хамгаалах төсөв |
$ 40,300,000,000 |
$ 518,100,000,000 |
Фрегат хөлөг онгоц |
10 |
30 |
Танк |
21,000 |
16,000 |
Цөмийн зэвсэг |
20,000 цэнэгт хошуу (гэвч бүрэн мэдээ байхгүй) |
10,600 цэнэгт хошуу, бөмбөг (гэвч бүрэн мэдээ байхгүй) |
Ашигласан эх сурвалж:
http://www.nationmaster.com/compare/Russia/United-States/Military
http://en.wikipedia.org/wiki/Military_Capabilities
#axzz2dLZ5bInd" target="_blank">http://www.ft.com/cms/s/0/04a05602-c... #axzz2dLZ5bInd
- See more at: http://gashuun.mn/151 #sthash.gpDxx8zG.dpuf
СЭТГЭГДЭЛ БИЧИХ