Өнөөдөр ялалтын баярын өдөр

1941-1945 оны Аугаа их эх орны дайнд зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалт бол Орос болон дэлхийд тэмдэглэдэг хамгийнхүндтэй баярын нэг юм.

Германы цэрэг үг дуугүй бууж өгсөн тухай актад тавдугаар сарын 8-нд Берлиний захынКарлсхорстод орон нутгийн цагаар 22 цаг 43 минутад гарын үсэг зуржээ.

Фашистын Германыбууж өгсөн тухай актыг Москвад хүргэж ирсэн нисэх онгоц 1945 оны тавдугаар сарын 9-нд Фрунзегийн нэрэмжит төв нисэх буудалд газардсан байна.

Зургаадугаар сарын 24-нд Москвад Ялалтын парад болжээ. Парадыг маршал Константин Рокоссовский командлаж, маршал Георгий Жуков хүлээн авсан юм.

2001оны мэдээгээр, Аугаа их эх орны дайндзөвлөлтийн 6,8 сая цэргийн албан хаагч амь үрэгдэж, 4,4 сая хүн олзлогдсон болон сураггүй болжээ. Нийтдээ 26,6 сая хүн амь үрэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ