Украины салан тусгаарлагчид танктай болжээ

Шинээр тусгаар улс болж буйгаа зарлаад байгаа Бүгд Найрамдах Донекц Ард Улсын сайн дурын зэвсэгт дайчид гурван танк гадаадаас худалдан авч зэвсэглэлдээ нэмснийг тэдний штабаас мэдээлжээ.

“Бид гурван танк авснаа нотлож байна. Энэ танкуудыг байдал хамгийн ээдрээтэй байгаа чиглэлд явуулна” гэж штабын төлөөлөгч хэлсэн байна. Зарим мэдээгээр, эдгээр танкны нэг ньпүрэв гаригт Донецк мужийн Саур-Могила районд Украины үндэсний гвардийнхантай хийж буй тулалдаанд оролцжээ.

Танкуудыг хаанаас авсныг мэдээлэхгүй байна. Нүдээр харсан хүмүүсийн хэлж байгаагаар, энэ нь Т-70 юмуу Т-72 танкгэнэ.

Тэгвэл сүүлийн хэдэн өдөр цэргийн техникийн цуваа Оросын нутгаас Украинд ирсэн хэмээн Украины ДХЯ нотлож байгаа ажээ.

Украины хилчид Луганск, Донецк муж дахь найман боомтыг хаагаад байсан. Гэвч хилийн ихэнх боомтуудаа Донецкийн салан тусгаарлагчдад алдсан нь ийнхүү хилийн хяналт байхгүй болгожээ.

Одоо Украины засгийн газар зүүн нутагт Оростой залгадаг хилийг хүчээр хяналтдаа авч бүрэн хаах асуудлыг хэлэлцэж байна гэж Украины ДХЯ-ны сайдын зөвлөх Антон Геращенко мэдээлжээ. Украины эрх баригчдын үзэж байгаагаар, зэвсэглэл ОХУ-ын нутгаас Украинд ирж байгаа. Харин Орост энэ мэдээллийг нотлохгүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ