Хиллари Клинтон ерөнхийлөгч болсноос эмээ болсон нь дээр гэв

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга, тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон гэр бүлдээ ихээхэн цагаа зарцуулахын тулд ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзаж болох юм гэдгээ мэдэгджээ. Тэр телевизийн NBC сувагт өгсөн ярилцлагадаа ингэж ярьсан байна.
Билл, Хиллари Клинтон нар ирэх намар өвөө, эмээ болно. Энэ нь миний амьдралыг өөрчилнө гэж Хиллари хэлжээ. “Эмээ болох гэж юу байдгийг би мэдэрмээр байна. Би хоёр жилийн дараа болох үйл явдалд анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэхгүй байна" гэж тэр ярьжээ.
Эмээ болох нь 66 настай Хиллари ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзаж болох цорын ганц шалтгаан биш гэнэ. “Миний одоогийн амьдрал надад таалагдаж байгаа. Цагийн хуваарь гаргаж, найз нөхөдттэйгээ уулзах нь надад таалагддаг. Би олон найз нөхөдтэйгээ уулзаж амжихгүй байсныг хэлж байгаа хэрэг, харин одоо тэдэнтэй хамт зоог барьж, цагийг зугаатай өнгөрүүлж чадна” гэж хуучин тэргүүн хатагтай хэлсэн байна.
Социологийн Ipsos компанийн санал асуулгын дүнгээс харвал, америкчуудын олонх нь Хиллари Клинтоныг 2016 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалтай хүн гэж үзэж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ