Сноудены тухай кино хийнэ

Оскарын гурван удаагийн шагналт Америкийн нэрт найруулагч Оливер Стоун Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хуучин ажилтан Эдвард Сноудены эрх ашгийг төлөөлж буй өмгөөлөгч Анатолий Кучеренагийн “Наймаалжийн цаг үе” романаар кино хийх эрх авчээ.

Стоун, түүний түнш Мориц Борман нар Сноудены тухай романаар кино бүтээх эрхийг худалдан авах гэрээ байгуулсан байна. Стоун одоогоор нэр өгөөгүй байгаа өөрийн киног бүтээхийн тулд “Гуардиан” сонины сэтгүүлч Люк Хардингийн бичсэн Сноудены тухай “Сноудены файлууд: Дэлхийд хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа хүний түүх” гэдэг номын зэрэгцээ Кучеренагийн номыг ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд он дуусахаас наана зураг авч эхлэх бодолтой байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ