Жирэмсэн эхчүүдийг гар утсаар цөөн ярихыг зөвлөж байна

Гар утсаар байнга ярих нь ирээдүйн хүүхдийн эрүүл мэндэд аюултай байж болохыг жирэмсэн эхчүүдэд тайлбарлахад чиглэсэн үндэсний кампанит ажил АНУ-д эхэлжээ.

Гэхдээ уг ажиллагааг зохион байгуулагчид техникийн дэвшлийн ололтоос бүрэн татгалзахыг ирээдүйн ээжүүдэд уриалахгүй байна. Харин гар утасны хэрэглээг хязгаарлахыг эрдэмтэд шаардаж байгаа ажээ.

Төсөл боловсруулагсад хулгана дээр хийсэн судалгааг иш үндэс болгож байна. Гаджетын цацрагийн нөлөөнд удаан хугацаагаар байлгасан хулганы зулзаганууд анхаарал муутай, хэт их хөдөлгөөнтэй байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ