Чехийн сайд ерөнхийлөгчөө үг хэлж байхад дуг хийжээ

Чех улсад улс төрийн дуулиант хэрэг мандав. Гадаад хэргийн сайд Карел Шварценбергпарламентад ерөнхийлөгч Милош Земаныг үг хэлж байхад дэргэд ньунтаж байжээ.
Тэгэхэд төрийн тэргүүн чехийн гадаад бодлогын зорилго, зорилтын тухай яг ярьж байсан байна. Харин сайд ерөнхийлөгчийн хажууд хээв нэг унтаж, тиймээс шинэ элчин сайд нарыг томилохтой холбоотой асуудлаар өөрийг нь шүүмжилсэн үгийг сонсолгүй өнгөрүүлжээ.
Земен унтаж байгаа Гадаад харилцааны сайд руугаа эргэн харахад, танхимд инээлдэж, харин Шварценбергийн сөрөг намын гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн гарч явсан байна.
Шинэ элчин сайд нарын албан тушаалд нэр дэвшүүлэх тухай маргаан ерөнхийлөгчийн сунгаанд оролцож байсан энэ хоёр хүний хооронд одоо болтол намжихгүй байгаа ажээ.Шварценбер ерөнхийлөгчийн санал болгож буй хүмүүсийг батлахаас татгалздаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ