Австралийн ерөнхий сайд руу хачиртай талх шиджээ

Австралийн ерөнхий сайд Жулия Гиллардыг Марсден хотын нэг сургуулийн сурагч, багш нартай уулзах үеэр нэг эвгүй явдал болжээ. Ахлах ангийн нэг сурагч түүн рүү хачиртай талх шидсэн байна.

Засгийн газрын тэргүүнийгөөрийг нь угтсанхэсэг хүүхдийнхажуугаар өнгөрч явахад энэ явдал болжээ. 16 настай Кайл Томсон гэдэгхүү ерөнхий сайд руу хачиртай талх шидсэн чалдаж,өөр нэг сурагчийг оносон байна.

Гиллард сурагчийн энэ үйлдлийг маш тайван хүлээж авчээ. “Сэтгэл хөөрсөн олон зуун хүүхдийн дунд хэрвээ жаахан дэггүйтвэлинээдэмтэй байх болно гэсэн бодол толгойд нь орж ирсэн нэг хүүхэд байсанд” гайхах зүйл огт байхгүй гэж ерөнхий сайд хэлсэн байна. Гэвч сургуулийн захиргаа түүний зөвлөгөөг эс дагаж, сурагчийг яалт ч үгүй шийтгэсэн байна. Сурагчийг 15 өдөр хичээлд суулгахгүй болжээ. Түрүүнд нь ч Жулия Гиллардадинээдэмтэй явдал бас тохиолдож байсан юм. Тухайлбал, тэр австралийн уугуул оршин суугчдын эрхийгулайран хамгаалагчдаасзугадан, арай чүү мэнд гарч байжээ. Тэд Австралийн өдрийг тэмдэглэхийг эсэргүүцэн майхан босгож, ерөнхий сайдыгсөрөг хүчний удирдагч Тони Эбботтай уулзаж байсан рестораны цонхыг эхлээд тогшиж,дараа нь Гиллардыг машиндаа суух хүртэл нь хойноос элдэн хөөсөнбайна.

2012 оны аравдугаар сард тэр Махатма Гандийн булшны дэргэд зүлгэн дээр нүүрээрээ унажээ. Тэр ингэж унасныгааөндөр өсгийтэй гутал өмсөхөөс татгалзаж чаддаггүй гэдэгтэй холбон тайлбарласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ