Индонезид цагаачдын онгоц осолджээ

Индонезид дахиад л онгоц сүйрч олон хүн амиа алджээ. Гэхдээ энэ удаад Малайз, Индонезийн эргийн ойролцоо 100 орчим хууль бус цагаачдын зорчиж явсан модоор хийсэн хөлөг онгоц осолдсоны улмаас 66 хүний амь нас эрсэджээ.

Мөн нэлээд тооны цагаач иргэд сураггүй байгаа юм. Аврах ажиллагаа үргэлжилж байна. Хамгийн харамсалтай нь бага даацтай агнуурын хөлөг онгоцонд даац хэтрүүлэн зорчиж байсан цагаачдын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ