Хамгийн балай гэмээр замын хөдөлгөөний дүрмүүд

Германд бензиний саваа дүүргэлгүйгээр замд гарах хориотой.

Аляскт машиныхаа дээр нохой уяхыг жолоочид хориглосон хууль үйлчилдэг байна.

Сан-Франциско хотод хуучин дотуур хувцсаар машин угааж болохгүй.

Кипр улсад жолоо барьж явахдаа юм идэх юм уу уухыг (тэр ч байтугай ус) хориглодог байна.

Данийн вант улсад машинаа асаахын өмнө жолооч машин дор нь хэн нэгэн байгаа эсэхийг шалгах үүрэгтэй гэнэ.

Америкийн Калифорни болон Теннесси муж улсад машинд сууж байхдаа амьтан буудах хориотой. Энэ дүрэмд зөвхөн газрын амьтад биш халимыг хүртэл дурджээ.

Сингапурт явган зорчигчид 50 метрээс илүү ойртох хориотой. Ойртвол шууд бичиг баримтаа хураалгана.

Америкийн Невада муж улсад засмал замаар тэмээ унаж явж болохгүй.

Испанид та шил зүүж яваа ч, бас нэг шил заавал авч явах үүрэгтэй.

Америкийн Алабама муж улсад нүдээ боогоод машин барьж явахыг хориглодог.

Америкийн Иллинойст гал гарсан нөхцөлд л машин дотор хувцсаа сольж өмсөж болно. Бусад тохиолдолд огт болохгүй!

Хэрвээ Массачусетс муж улсад арынхаа суудалд сармагчин суулгаж явах гэвэл, та лавтай торгуулна.

Испанийн зарим хотод сарын сондгой тоотой өдрүүдэд та сондгой дугаартай байшингийн дэргэд л машинаа тавих үүрэгтэй.

Америкийн Монтана муж улсад ачааны машины тэвшин дээр хонийг ганцааранг нь орхиж болохгүй.

Миссури муж улсад бусдын машинаас сигналдаж болохгүй.

Жоржи муж улсад хүүхдийн тоглоомын талбайн дундуур явахыг албан ёсоор хориглодог байна.

Харин Оклахома муж улсад машин барьж явахдаа комикс уншиж болохгүй.

Охайо муж улсад хэрвээ таны машин эвдэрч, та такси дуудахаар шийдсэн бол, энэ таксины дээр сууж явахыг хориглоно.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ