Дугуйтай хүүхэд мөргөсөн иргэнд эрүү үүсгэлээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд СХД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах таван шарын 1 дүгээр байрны ойролцоо зам тээврийн осол гарсан.

Тодруулбал, тус байрны баруун талд иргэн Н гэгч нь “Тоёота Клугер” маркийн 91-77 УНД дугаарын автомашин жолоодож явахдаа дугуй унаж явсан Х гэгч хүүхдийг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ