Согтуугаар жолоо барьж хүний амь хөнөөсөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэлээ

Энэ сарын 2-ны өдөр “аксент” маркийн машинтай долоон залуу Гачууртын замд зугаалгаар явж байгаад осолд оржээ. Ослын улмаас Б гэгч эмэгтэй газар дээрээ нас барж дөрвөн иргэн сэхээнд, нэг залуу нь хүнд гэмтсэн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн юм.

Хэрэгт согтуугаар жолоо барьсан жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад жолооч Э овогтой О нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны шөнө архи уун согтуурч “Верна” маркийн 25-51 УНВ дугаарын автомашин жолоодож, автомашиныхаа норм хэтрүүлж зорчигч суулгаж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах тойрог замд явахдаа замын хашлага мөргөж онхолдсоны улмаас зорчигч Т овогтой Б-гийнамь насыг хохироосон болох нь тогтоогдсон байна. Хэрэгт тээврийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ