Испани эмэгтэйчүүд хөлбөмбөгийн хамгийн галзуу фанатууд

Испани, Германы эмэгтэйчүүд Европтоо хөлбөмбөгийн хамгийн гаргууд хөгжөөн дэмжигчид болжээ.
Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж, Vente-privee порталаас 6 мянган хэрэглэгчийн дунд явуулсан “Европчууд ба хөлбөмбөг: талбайн гадна” гэсэн судалгааг зохион байгуулагчид ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Спортын энэ төрлийн томхон арга хэмжээний үеэр испанийн эмэгтэйчүүдийн бараг 90 хувь тэмцээн үздэг нь Европын дунджаас 10 хувиар их байна. Үүнээс гадна, тэд тус тивийн бусад оршин суугч эмэгтэйчүүдийг бодвол,тэмцээний дүрмийг илүү сайн мэддэг ажээ.
Герман, голланд эмэгтэйчүүд мөн ийм үзүүлэлт үзүүлсэн байна. Судалгааны дүнгээс үзвэл, бельги (3,1), франц (3,3) болон англи (3,5) эмэгтэйчүүд тэмцээний дүрмийг бусдаас муу мэддэг аж.Улаан карт болон пенальти гэж юу болохыг эмэгтэйчүүд илүү сайн тайлбарлаж чаддаг байна.
Эмэгтэйчүүд спортын энэ төрлийн бага сага зүйлийг л ойлгодог хэмээн эрчүүдийн ердөө 7 хувь нь үздэг ажээ. Ингэхдээ эрчүүдийн 17 хувь нь өөрсдийгөө шинжээч хэмээн үзэж, харин эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт ердөө 1 хувь байдаг байна. Тэдний 16 хувь нь хөлбөмбөгийг сайн мэддэг гэж үздэг ажээ.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 34 мин