Украин гал зогсоох шийдвэрээ зөрчиж буйг Путин илчлэв

Гал зогсоохоор зургаадугаар сарын 20-нд зарласан хэдий ч, украины хүчнийхэн байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлж байна гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн талаар Интерфакс агентлаг мэдээлжээ.
“Украины талаас их буугаар нэлээд ширүүн буудаж байгааг бямба гаригийн шөнө бид олж мэдлээ, хэн ингэж буудаж байгааг би хэлэх гээгүй, гэхдээ л ийм явдал болж байна” гэж Путин дурджээ.
Украины хямралт байдлыг гагцхүү хэлэлцээ хийснээр л шийдвэрлэж болно гэж Оросын ерөнхийлөгч хэлсэн байна. “Украины зүүн өмнөд нутагт аж төрж буй хүмүүс энэ орны салшгүй хэсэг, тус улсын иргэдийн адил бүхий л эрхийг эдлэж байна гэдгээзайлшгүй мэдрэхийн тулд энэ эрхийг тус орны үндсэн хуулиар баталгаажуулах хэрэгтэй” гэж Путин мэдэгджээ.
Долоо хоногийн хугацаатай гал зогсоохоор Украины ерөнхийлөгч Петр Порошенко шийдвэрлэснийг Путин өнгөрсөн өнгөрсөн баасан гаригт дэмжсэн билээ. Ингэхдээ Украины эрх баригчид зэвсэгт дайчдад тулган шаардлага тавих ёсгүй гэдгийг Оросын төрийн тэргүүн анхааруулсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ