Сноуден эрэлхэг зоригийн шагнал авав

Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден “Хүмүүнлэгийн холбоо” гэдэг германы олон нийтийн байгууллагын шагнал авсныг радио өргөн нэвтрүүлгийн Suedwestrundfunk (SWR) корпорац и мэдээлжээ. Тэр иргэний эрэлхэг зоригийн төлөө шагнал хүртсэн байна. Америк, Британийн тусгай албад бусдыг тагнаж, чагнаж байдаг тухай нууц мэдээлэл дэлгэсний учир түүнийг ийнхүү шагнажээ.
Дээрх байгууллагын тэргүүн Вернер Кеп-Керстин германы Раштат хотод Риц Бауэрын нэрэмжит шагнал гардуулах ёслол дээр ингэж мэдэгджээ. “Эдвард Сноуден тусгай албадын хууль бус үйлдлийг илчлэхэд ёс суртахууны гойд эрэлхэг зориг гаргасан юм гэж Кеп-Перстин мэдэгдсэн байна.
Германы шүүгч, прокурор Фриц Брауэр Франкфурт хотод “Освенцимийн шүүх ажиллагаанд” багагүй үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 1968 онд түүний нэрэмжит шагнал бий болгожээ.
Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден 2013 оны зургадугаар сараас нууц баримт бичгүүдийг дэлгэж эхэлсэн юм. Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлаг жирийн иргэд төдийгүй, гадаадын улс төрч, дипломатчдын яриаг чагнаж байдгийг эдгээр мэдээнд дурдсан юм.
Тухайлбал, ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн утсыг чагнаж байжээ. 2014 оны нэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама найрамдалт орнуудын тэргүүн нарын яриаг чагнахаа болихыг тусгай албадад үүрэг болгосон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ