Юуны учир Путин Украинтай дайтахаас татгалзав

Владимир Путин “Украины нутагт ОХУ-ын зэвсэгт хүчнийг ашиглах тухай” тогтоолыг цуцлах санал тавьсан захидлыг Холбооны зөвлөлд мягмар гаригт илгээжээ.
“Ерөнхийлөгч Владимир Путин Вена хотод айлчлахаар явахынхаа өмнө Оросын парламентын дээд танхимын дарга Валентина Матвиенкогийн нэр дээр захидал илгээж, Украины зүүн нутгийн байдлыг хэвийн болгож, зохицуулах зорилгоор, түүнчилэн энэ асуудлаар гурван талын хэлэлцээ эхэлсэнтэй холбогдуулан, “Украины нутагт ОХУ-ын зэвсэгт хүчнийг ашиглах тухай” 2014 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн 48-Ф3 тогтоолыг цуцлах саналыг Холбооны Зөвлөлд оруулсан юм” гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлэв.
Крымийг Орост нэгтгэхийн өмнө Холбооны зөвлөл энэ тогтоолыг баталсан бөгөөд одоо болтол хүчинтэй байгаа юм. Тийнхүү угтаа хөрш улсын нутагт оросын зэвсэгт хүчнийг ашиглах хууль ёсны (оросын ашиг сонирхлын үүднээс) үндэслэлийг хангаж өгсөн билээ. Путины шийдвэрийг Украин болон дэлхийн бусад оронд сайшаан хүлээн авчээ.
Үүний зэрэгцээ баталсан тогтоолоос ерөнхийлөгч татгалзахдаа, цэргийн ажиллагаа явуулах, түүнчлэн өөрийн тусгаар тогтнолыг зарласан Донецк, Луганск улсад цэргийн шууд тусламж үзүүлэх бодол Орост байхгүй гэдгийг дэлхий нийтэд хэрэг дээрээ илтгэн харуулж байна. Шинээр бий болсон хоёр бүгд найрамдах улсыг Орос дэмжиж байгааг харгалзан үзвэл, дээрх шийдвэр зарим талаар хачирхалтай мэт санагдаж болох.
Угтаа ийм тусламж үзүүлэхийг ил тодоор хүсссэн БН Донецк болон Луганск Ард Улсын удирдагчдад туслахаас татгалзаж байгаа хэрэг хэмээн үзэж болох талтай.
Путины ингэж шийдвэрлэх болсон шалтгааны тайлбарлаж буй албан ёсны хувилбар нь Орос улс гурван талын хэлэлцээнд дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэж буйтай холбоотой гэж байна.
Нөгөө талаас, Женев юмуу Нормандад болсон уулзалт, хэлэлцээ онцын үр дүн өгөөгүйг бодит амьдрал харуулж байгаа билээ. Одоогийн хэлэлцээний явцад бодитой үр дүнд хүрнэ хэмээн найдах үндэслэл ч бага байгаа юм.
Тусгаар тогтнолоо зарласан бүгд найрамдах улсууд болон Украины засгийн газрын аль алиных нь төлөөлөгчид байлдааны ажиллагааг зогсоох хүсэл бодолтой байгаагаа илтгэн харуулахгүй байна. Гал зогсоохоор зарласны дараа Украины хүчнийхний нисдэг тэргийг босогчид сөнөөсөн нь үүний нотолгоо болж өглөө.
Украины зүүн нутаг дахь хүчний ажиллагааны тухай мэдээллийн хэсгийн удирдагч Владислав Селезневын хэлснээр, “нутаг оронд мониторинг явуулж, Украины зүүн нутагт мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах төлөвлөгөөг зөрчиж буй эсэх баримтыг баталгаажуулах зорилго бүхий аппарат хэрэгслийг ажиллуулах мэргэжилтнүүд уг нисдэг тэргэнд сууж явсан байна”.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ