Иракийн күрдүүд: "Бидний тусгаар тогтнох цаг ирлээ”

Ирак тарж бутарч байгаа нөхцөлд күрдүүд тусгаар тогтнохоор зорих болно гэж Иракийн Курдистаны ерөнхийлөгч Масуд Барзани мэдэгдэв.

Иракийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж байна. “Ирак, Левантын лалын улс” бүлэглэлийн дайчид дайралт хийж эхэлсний дараа курдүүд улам идэвхтэй ажиллах болжээ. Иракийн күрдүүдийн удирдагч телевизийн CNN сувагт ярилцлага өгөхдөө ийм дуулиант мэдэгдэл хийсэн байна. Күрдийн ард түмэн Иракийн төв засгийн газраас тусгаарлахыг хүсч байна гэж Барзани мэдэгджээ.
“Миний бодлоор, Ирак улс одоогийн хил хязгаарын хүрээнд байж чадахгүй болж байна. Энэ бол шинэ цаг үе. Бид шинэ Иракт аж төрж байгаа. Ирак хэд хэдэн хэсэгт хуваагдах нь тодорхой. Иракийн төв засгийн газар хяналтаа алдсан ньтодорхой болж бай.

Бүх юм тарч бутарч, тодруулвал арми, цагдаа нар үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байна. Иракийн ингэж тарж бутарч буйд бид буруутай биш. Гэхдээ бид энэ байдалд барьцаалагдан үлдэхийг хүсэхгүй байна. Курдийн ард түмний хувьд өөрийн ирээдүйг бие даан тодорхойлох цаг ирлээ. Курдийн ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх нь эргэлзээгүй бөгөөд бид ч энэ шийдвэрийг хамгаалах бодолтой байна” гэж тэр хэлжээ.

Үүнээс гадна, “Ирак, Левантын лалын улс” бүлэглэлийн дайчид Иракт халдахаар зэхэж байгааг ерөнхий сайд Нури аль-Маликд би нэлээд хэдэн сарын өмнө анхааруулж байсан ч, намайг сонсоогүй гэж Курдистаны ардчилсан намын тэргүүн энэ ярилцлагадаа бас мэдэгджээ.

Иракийн төв засгийн газар болон Иракийн күрдүүдийн санал зөрөлдөөн аль эртнээс илэрснийг тэмдэглэвэл зохино. Күрдүүд Иракт курдийн автономит эрхийг өргөжүүлэхийг эртнээс зорьж ирсэн юм. Ингэхдээ курдүүд Нури аль-Малики тэргүүтэй тус орны шиитийн засгийн газрын зөвшөөрөлгүйгээр өөрсдийн хяналтад байдаг нутгаас нефть худалдахыг оролдсоор байгаа билээ.

Иракийн баруун хойд нутагт лалын бүлэглэлийнхэн амжилт олж буй нөхцөлд күрдүүд энэ автономит мужаас олборлож байгаа нефтийг борлуулах ажлаа идэвхжүүлж байна.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ