Реклам хүмүүсийг хортой бүтээгдэхүүн авахад хүргэдэг байна

“Глютен (үр тариан дахь уурын бодис - ред.,) агуулаагүй”, “антиоксидант”, “бүтэн үрийн” зэрэг үг нь эрүүл мэнддээ аюулгүй хоол хэрэглэж байна гэдэгт хүмүүс итгэдгээс болоод их газар авч байна гэсэн дүгнэлтийг Америкийн Хьюстоны их сургуулийн эрдэмтэд хийжээ. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шалгах агентлаг (Foodcontrol) ингэж мэдээлжээ.
Эрүүл мэндтэй холбоотой ийм саармаг гэмээр үгс нь хэрэглэгчдэд хүчтэй нөлөөлж, улмаар зарим ийм бүтээгдэхүүн эрүүл мэндийн худал мэдрэмж төрүүлж мэдэх юм гэж судлаачид ярьж байна.
Судалгаанд 318 хүн хамрагдаж, тэд зарим бүтээгдэхүүний эрүүл мэнд-эрүүл ахуйн талын асуудалд дүн шинжилгээ өгч, эдгээр нь үнэндээ ашиг тустай эсэхийг тодорхойлох ёстой байжээ. Органик, бүтэн үрийн, антиоксидант зэрэг үгтэй болон ийм үг бичээгүй бүтээгдэхүүний шошгыг тэдэнд үзүүлсэн байна.
Гэтэл эрүүл мэндэд тустай хэмээн рекламдахад, хэрэглэгчид илүү идэвхтэй тусгаж авдаг. Судалгаанд оролцогч хүн шошгоос эрүүл мэндэд сайн гэсэн аль нэг үгийг олж унших бүрийдээ уг бүтээгдэхүүнийг бие махбодид илүү аюулгүй хэмээн үзэж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ