Өнөөдөр мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр

1987 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей мансууруулах бодис хэрэглэхээс ангид олон улсын хамтын нийгэм байгуулах зорилгоор үйл ажиллагаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шийдвэр төгс байгаагаа илэрхийлэн, зургаадугаар сарын 26-ныг Мансууруулах бодисын хэрэглээ, түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр (International Day Against Drug Abuse and Illicit Trafficking) болгон жил бүр тэмдэглэж байхаар тогтжээ.

Мансууруулах бодисын тархалттай хийх тэмцэл, наанадаж түүний эргэлтийг ямар нэг байдлаар хянах гэсэн оролдлого нь 100 гаруй жилийн түүхтэй юм. Мансууруулах бодис нь юуны өмнө хувь хүнийг тэр чигээр нь сүйтгэж,мэдээжээр эрүүл мэндийг муутган, заримдаа ерөөс үхэлд хүргэдэг үр дагавартай юм.

Тиймээс Олон улсын өдрөөр дэлхийн олон оронд мансууруулах бодис хэрэглэх нь ямар хор, үр дагавартайг хүн ам, юуны өмнө залуучуудад мэдээлж, мансууруулах бодис ямар аймшигтай эмгэг болохыг хүн төрөлхтөнд дахин сануулахын тулд эрүүл аж төрөх ёсыг сурталчлахад чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээ явуулдаг юм.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ