Путин: Украинд гал зогсоох хугацааг сунгах хэрэгтэй

Ерөнхийлөгч Владимир Путин Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины ерөнхийлөгч Петр Порүшенко, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нартай утсаар ярихдаа, Украинд гал зогсоох хугацааг сунгах хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлжээ.
Владимир Путин гал зогсоох горимыг зохих ёсоор хянах нөхцөл бүрдүүлэхэд ярилцагчдын анхаарлыг хандуулсныг хэвлэлд дурдаж байна. Франсуа Олланд, Ангела Меркель нар Украины зүүн нутагт гал зогсоох горимыг хянахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдыг ашиглахыг зөвлөжээ.
Орос-Украины хилийг хянах талаар ч хамтран ажиллахыг Олланд бас Путин, Порошенко нарт уриалсан байна. Украины нутагт Оросын зэвсэгт хүчинг ашиглахыг Оросын ерөнхийлөгчид зөвшөөрсөн тогтоолыг Думээс цуцалсанд Франц, ХБНГУ-ын удирдагчид баяр хүргэжээ.
Үүний зэрэгцээ, хэрвээ Орос улс Украины зүүн нутгийн түгшүүртэй байдлыг намжаахад тус дөхөм үзүүлэхгүй бол дахин хориг арга хэмжээ авна хэмээн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Орос улсыг сүрдүүлжээ.
Тэгвэл гал зогсоох тухай тохиролцоог зөрчиж байна хэмээн Украины эрх баригчид болон босогчид өнөөх л байдгаараа бие биеэ зэмлэж байна. Донецк хотын захад, нисэх буудлын орчимд хуягт техник, их буу хэрэглэсэн тулалдаан үргэлжилж байна гэж БН Донецк Ард Улсын ерөнхий сайд мэдэгджээ.
Босогчид Украины хүчнийхний байрлалыг сүүлийн үед 35 удаа буудсаныг Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.Ерөнхийлөгч ПорошенкоУкраины армийн байрлалыг буудвал хариуд нь хүчний ажиллагааг сэргээх тушаалыг хүчний байгууллагын удирдагчдад өгчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ