Ким Чен Ун нэрийн пуужин хийжээ

Ким Чен Уны шууд удирдлагаар хийсэн пуужинг Умард Солонгост туршжээ. Энэ орны төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснийг иш татан Франс пресс агентлаг баасан гаригт ингэж дурджээ.
Туршилт амжилттай болж, их удирдагчийн нэрээр нэрлэсэн шинэ зэвсэг “батлан хамгаалах чадварт их үсрэлт боллоо” гэж Умард Солонгосын агентлаг мэдээлсэн байна.
Франс пресс агентлаг Умард Солонгосын суртал нэвтрүүлгийн шинжтэйкиног иш татахдаа,хөлөг онгоц эсэргүүцэх оросын Х-35 пуужин эх загвар болсон байж мэдэх юм гэж бичжээ.
Зургадугаар сарын 26-нд БНАСАУ Япон тэнгист ойрын тусгалын гурван пуужихн харавсан байна. Гэвч Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг чухамхүү эдгээр туршилтыг хэлж байгаа юм биш биз гэдгийг мэдээлээгүй байна.
Умард Солонгос дараа долоо хоногт Өмнөд Солонгост Хятадын дарга Си Жиньпиний хийх гэж байгаа айлчлалын өмнө байдлыг ийм маягаар хурцатгаж байж мэдэх юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ