Путины нэр хүнд дээд цэгтээ хүрэв

Оросын ерөнхийлөгчийн нэр хүнд өссөөр байна. Социологийн “Левада-центр” гэдэг төрийн бус байгууллагаас явуулсан санал асуулгын дүн үүнийг харуулжээ.
Зургаадугаар сард санал асуулгад оролцогчдын 86 хувь, тавдугаар сард 83 хувь, дөрөвдүгээр сард 82 хувь, гуравдугаар сард 72 хувь нь төрийн тэргүүний явуулж буй үйл ажиллагааг дэмжсэн байна. Харин ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд таагүй ханддаг хүмүүсийн тоо хагас жилд 34-өөс 13 хувь болж буурсан байна. “Левада-центр” байгууллагын дурдсанаар, Путин Оросын ерөнхийлөгчөөр анх сонгогдсон 2000 оноос хойш түүний нэр хүнд анх удаа ийнхүү дээд цэгтээ хүрчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ