Улстөрчид түгжрэлд нэмэр болохгүйн тулд машинаа мотоциклоор сольж эхэллээ

-Дмитрий Рогозин түгжрэл үүсгэхгүйн тулд мотоцикл унах болжээ-

Сүүлийн үед Москва хотын түгжрэл хэрээс хэтрээд байгаатай холбоотойгоор албаны нэр хүндтэй зарим хүмүүс машинаасаа татгалзаж мотоцикл сонгох болсноо мэдэгдэж эхэлсэн.

Тэгвэл ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин Москвагийн түгжрэлд нэрмээс болохгүйн тулд хамгаалалтын тэрэг, хамгаалагчид тэр бүү хэл машинаа орхиж, мотоциклунах болсноо Twitter-тээ жиргэжээ.

“Пиджакийг хүрмээр солъё. Хамгаалалтын малгай өмсөөд, хот руу оръё” гэж Рогозин твиттерт бичсэнийг хэвлэлд дурдсан байна. Засгийн газрын орлогч дарга өөрийн үгийн нотолгоо болгон, Засгийн газрын ордны өмнө мотоциклынхоо хажуу савхин цамцтай зогсож, мөн түүний ажлын өрөөний цонхоор тэр мотоцикл харагдаж байгаа зургуудыг тавьжээ.

Дашрамд дурдахад,бусад албан хаагчийн албаны машины дэргэд Рогозины тавьсан мотоцикл Оросын гурван өнгөт далбааны өнгөөр будсан нь тун ч содон харагдах ажгуу.

Ерөнхий сайдын орлогч хоёр BMW мотоциклтэй гэнэ. Мөн тэрээр Италийн Ducatti мотоциклтой бөгөөд үүнийгээ Су-30СМ сөнөөгч нисэх онгоцтой зүйрлэсэн байдаг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ