Порошенкогийн "Б" төлөвлөгөө бол устгал

Украины ерөнхийлөгч асан Леонид Кучма, Оросын элчин сайд Михаил Зурабов, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон тусгаар тогтнолоо зарласан БН Донекц, Луганск Ард Улсын төлөөлөгчдийн хоёр дахь зөвлөлдөөний эцэстгал зогсоох тухай шийдвэрийг зургадугаар сарын 30 хүртэл сунгахаартохирчээ.
“Донецк, Луганск болон Украины төлөөлөгчид цаашид солилцох үүднээс цэргийн олзлогдогсдын жагсаалт гаргахаар шийдвэрлэж,Донбассын нутагт саатуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажилтнуудыг суллах тухай асуудлыг нааштайгаар шийдлээ” гэж Луганскийн сайтад байршуулсан мэдэгдэлд дурдсан байна.
Ингэхдээ хоёр бүгд найрамдах улсад зарчмын гэж үзэж байгаа хэд хэдэн асуудлаар талууд тохиролцож чадаагүй байна. Тухайлбал, хил орчмын гаалийн гурван боомтыг чөлөөлөхийг Луганск, Донецкийн талаас Украин шаардсан ч, татгалзсан хариу авчээ.
Үүнээс гадна, Европын болон Оросын ажиглагчид гал зогсоох шийдвэр мөрдөгдөх хугацаанд фронт хавийн нутаг болон Донецк, Луганскийн хяналтад байгаа гаалийн боомтуудын байдалд хамтарсан мониторинг хийх ажээ.
Талууд хэлэлцээ хийх бүрэн хэмжээний төлөөлөгчдийг гурван өдрийн дараа бүрдүүлэхээр тохирсон бөгөөд Донбассын бүгд найрамдах улсуудын дэвшүүлж буй болзлын дагуу, эндхийн нутгаас Украины цэргийг бүрэн гаргасан нөхцөлд л хэлэлцээ хийх боломжтой гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Донбассын нутаг дэвсгэрт гал зогсоох шийдвэрийг зургадугаар сарын 20-нд зарласан юм. Зөвлөлдөөний эхний шат зургаадугаар сарын 23-нд болж, гал зогсоохыг дэмжихээр шийдсэн ч, тохиролцоо хэрэгжээгүй.
Завсрын сонгуульд ялсан Украины ерөнхийлөгч Петр Порошенко мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөө дэвшүүлсэн билээ. Тэр зэвсгээ хураалгаж, эзлэн авсан захиргааны байшин барилгыг чөлөөлвөл, өршөөл үзүүлэхийг санал болгожээ. Төлөвлөгөөнд бас орон нутгийн засгийн байгууллагын бүрэн эрхийг өргөжүүлж, Украины зүүн нутагт ажлын байр бий болгох хөтөлбөр дэвшүүлсэн байна.

Ингэхдээ хэрэв өөрийнх нь төлөвлөгөө хэрэгжихгүй бол “Б төлөвлөгөө” хэрэгжүүлж болох юм гэж Порошенко мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Луценко үүнийг тодруулан тайлбарлахдаа, энэ нь “Украин улсыг дотроос нь устгаж байгаа хүмүүсийгшууд устгана” гэсэн хэрэг юм гэжээ.
ЕХ-ны дээд хэмжээний уулзалт Украины талаар баримталж буй байр сууриа гурван өдөрт багтаан өөрчлөхийг Оросын талаас шаардсан байна. Эс бөгөөсЕвропын холбоо илүү хатуу хязгаарлах арга хэмжээ авахад бэлэн байгаа ажээ. ЕХ-ны 28 орны удирдагчид уулзалтын төгсгөлд гаргасан баримт бичигтээ ингэж мэдэгдсэнийг Франс пресс агентлаг уламжилсан байна.
ЕХ-ны шаардлагын жагсаалтад барьцаалагдсан хүмүүсийг суллаж, хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг чөлөөлж, түүнчилэн зургаадугаар сарын 30-наас хэтрүүлэлгүйгээр хэлэлцээ хийж эхлэхийг шаарджээ.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ