Энэтхэгт барьж байгаа 12 давхар байшин нуржээ

Энэтхэгийн Тамил муж улсын засаг захиргааны төв Ченнаи хотод баригдаж байгаа 12 давхар байшин нурснаар зургаан хүн амь үрэгдэж, нурангин дор 50 гаруй хүн байна гэж “Time of India” сонинд мэдээлжээ.
Одоо хэрэг явдал болсон газарт аврах ажиллагаа явуулж байна. Энэтхэгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр, нурангинд дарагдсан хүмүүсийн олонх нь барилгачид ажээ.
Өнгөрсөн бямба гаригт нийслэл Нью-Дели хотод гурван давхар барилга нурсныг бас мэдээлсэн юм. Үүний улмаас 10 хүн, түүний дотор 5 хүүхэд амь үрэгджээ. Нурангинд дарагдсан зургаан хүнийг аварч чадсан байна. Ойролцоох газарт барилгын ажил хууль бусаар явуулсан нь ийнхүү нурах шалтгаан болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ