АНУ Иракт цэрэг илгээнэ

Америкийн эрх баригчид Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яам, эд хөрөнгө, иргэдийг хамгаалуулахаар 300 цэрэг нэмж илгээхээр шийдвэрлэснийг Ассошиэйтед пресс агентлаг мэдээлжээ. Тийнхүү, Иракийн нийслэл дэх АНУ-ын цэргийн нийт тоо 770 орчим болно.

“Ирак, Левантын лалын улс” бүлэглэлийн дайчид тус орны зарим хэсгийг эзэлсэнтэй холбогдуулан АНУ-ын эрх баригчид Ирак дахь дипломат төлөөлөгчийн газрынхаа хамгаалалтыг ийнхүү чангатгахаар шийдвэрлэсэн байна. Зургадугаар сарын 30-нд лалын суннит шашинтнууд Сири, Иракийн эзлэгдсэн нутагт бие даасан улс байгуулсан тухай зарласан юм.
Албан ёсны тоо баримтаар, зургадугаар сард Иракт бараг 2 мянган хүн алагдсан нь 2007 оны тавдугаар сараас хойшхи нэг сарын хамгийн том хохирол болж байна. Тэднээс бараг 1,4 мянга нь энгийн хүмүүс ажээ.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ