Украинд гал зогсоох горим дуусаж, Б төлөвлөгөөг эхлэх болов

Украины ерөнхийлөгч Петр Порошенко тус орны Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн хуралдааны явцад үг хэлэхдээ, Украины зүүн нутагт дангаар гал зогсоох горимын үйлчлэх хугацаа дууссаныг зарлалаа гэж хэвлэлд мэдээлж байна.
“Бид давшилтад шилжиж, газар нутгаа чөлөөлөх болно. Гал зогсоох горимыг сунгаагүй нь террористууд, тонуулчид хийгээд энгийн хүн амаар даажигнаж, бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагааг саатуулж, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэлэг олголтыг тасалдуулж, төмөр зам дэлбэлж, усны хоолойг эвдэж, хүмүүсийг тайван аж төрөх боломжгүй болгосон бүх этгээдэд бидний өгч буй хариулт мөн” гэж Украины удирдагч мэдэгджээ.
Тиймээс Украины эрх баригчид тус орны зүүн нутагт дэг журам тогтоохын тулд Донецк, Луганск мужид дайны цагийн байдал тогтоож, хүчний идэвхтэй ажиллагаа явуулж эхлэх төлөвтэй болж байна. Ийнхүү “Б” төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд орж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ