Сноуден дахин нэг жил Орост үлдэхээр шийджээ

Эдвард Сноуден Орост түр орогнох хугацааг нэг жилээр сунгах тухай хүсэлт гаргажээ. Тэр зохих өргөдлийг Москва мужийн цагаачлалын албаны удирдах газарт өгсөнийг “Известия” сонин дээрх байгууллагын төлөөлөгчийн хэлснийг иш татан мэдээлсэн байна.
Цагаачлалын албаны төлөөлөгчийн хэлснээр, Сноудентүр орогнох хугацааг сунгах тухай өргөдлийг зургадугаар сарын 30-наас хэтрүүлэлгүйгээр гаргах ёстой бөгөөд учир нь өнгөрсөн жил олгосон баримт бичгийн үйлчлэх хугацаа долдугаар сарын 31-нд дуусах юм. Тэгэхэд Сноуденд нэг жилийн хугацаагаар түр орогнох эрх олгосон билээ.
Тэр Орост суух эрхээ сунгуулах өргөдөл өгөх бодолтой байгаагаа бүр нэг сарын өмнө америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй ярилцахдаа мэдэгдэж байсан юм. Ингэхдээ Сноуден түр орогнох хүсэлтийг янз бүрийн орон, тухайлбалБразил улсад явуулснаа тэмдэглэж байв.
Оросын хүний эрх хамгаалагчиднөхцөл байдалд дүгнэлт хийхдээ, СноуденОрост түр орогнох эрх олгохыг хүсэх биш, хариндүрвэгчийн статус авахыг оролдох ёстой байсан, учир нь ийм статусыгжил бүр сунгах шаардлагагүй бөгөөд хугацаагүй байдаг юм.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ