Митт Ромни ерөнхийлөгч байсан бол хэмээн америкчууд толгойгоо шааж байна

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи АНУ-ын хамгийн муу ерөнхийлөгч хэн бэ? Ийм санал асуулгын дүнг телевизийн CNN суваг нийтэлсэн байна. Хамгийн муугэсэн хариултыг Барак Обама авч, санал асуулгад оролцогчдын 33 хувь нь ингэж мэдэгджээ.

Тэрээр хангалтгүй муу гэсэн саналаар ерөнхийлөгч хүү Бушээс таван хувиар илүү гарсан байна. Санал асуулгад оролцогчдын 13 хувь нь Ричард Никсоныг, харин 8 хувь нь Жимми Картерыг хамгийн муу ерөнхийлөгч гэж нэрлэжээ.

Хэрвээ 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулиар бүгд найрамдах намын Митт Ромни ялсан бол улс орны хувьд дээр байх байсан юм гэж санал асуулгад оролцогчдын олонхи үзсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ