Порошенко гал зогсоох горимд буцаж ороход бэлэн

Украины ерөнхийлөгч Петр Порошенко АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа, хэд хэдэн болзолтойгоор гал зогсоох горимд эргэж ороход бэлэн байгаагаа мэдэгдлээ гэж Украины төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлжээ.
“Украины ерөнхийлөгч АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдентэй утсаар ярьж, Донбассын одоогийн байдлын тухай мэдээлсэн юм. Украины байр суурийг дэмжин, олон улсын хэмжээнд цаашид тавьж болох хүч чармайлтыг хоёр тал хэлэлцлээ” гэж Украины ерөнхийлөгчийн сайтад тэмдэглэсэн байна.
Порошенко “Украин, Герман, Франц, Оросын гадаад хэргийн сайд нарын Берлинд хийсэн уулзалтын дүнгийн тухай мэдээлээд, хүрсэн тохиролцооны дагуу хийх алхамуудыг хэрхэн үзэж байгаагаа” тайлбарлажээ.
“Хоёр тал мөрдөнө гэдгээ нотломогц, түүнчлэн барьцаалагдсан бүх хүнийг суллаж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын мониторингтойгоор хилд хяналт тогтоох нөхцөлд гал зогсоох горимд эргэж ороход бэлэн байна” гэж хэвлэлийн албан мэдээлжээ.
“Украины хувьд энэ амаргүй үед байдлыг зохицуулахад хандаж буй Украины ерөнхийлөгчийн хандлагыг дэмжиж, Украинд энх амгалан байдал тогтоох талаар хүч чармайлт тавихад бэлэн байгаагаа Жозеф Байден батлан илэрхийллээ” гэж мэдээнд дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ