ОХУ Кубын өрийн 90 хувийг тэглэлээ

Владимир Путиныг Кубад айлчлахын өмнө тус улсаас ОХУ-д төлөх ёстой өрийн нэг хэсгийг хүчингүй болгоно гэж хэвлэлд мэдээлж байна.
Латин Америкийн орнуудаар ОХУ-ын ерөнхийлөгчийн хийх ажлын айлчлал долдугаар сарын 12-нд Буэнос-Айрес хотоос эхлэх бөгөөд энэ нь Аргентин улсад Оросын төрийн тэргүүний хийх анхны албан ёсны айлчлал болно.
Түүнчлэн Путин Бразилын Рио-де-Жанейро хотод хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтыг үзэх бодолтой байна.
ОХУ Куба улстай байгуулсан засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг улсын Думд оруулжээ. Баримт бичигт зааснаар, өрийн 90 хувийг хүчингүй болгож, үлдсэн 3,5 тэрбум ам.долларыг 10 жилд багтаан тэнцүү хэмжээгээр төлөх ажээ.
Энэ хүчингүй болгож буй өр нь Оросын хувьд томоохонд орно. Үүнээс өмнө Иракийн 12 тэрбум ам.долларын өрийг хүчингүй болгосон юм.
1996 оноос хойш ОХУ нийтдээ дэлхийн 23 орноос авах ёстой байсан 100 тэрбум гаруй ам. долларын өрийг хүчин болгожээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ