Сингапур анхны нано-хиймэл дагуулаа тойрог замд оруулав

Сингапурын анхны нано-хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд амжилттай оруулжээ. Телевизийн “Channel News Asia” сувгийн мэдээлснээр, хиймэл дагуулыг 2-3 сарын дараа ажилд оруулахаар төлөвлөж байна.
Няньяны технологийн их сургуулийн эрдэмтэн, оюутнуудын бүтээсэн “Велокс-1" (Velox-1) хиймэл дагуул их өвөрмөц бөгөөд дотор нь хэмжээгээрээ ердийн гар утаснаас томгүй "Велокс-П3" (Velox-Р3) гэдэг пико-хиймэл дагуул байгаа ажээ.
Графикийн мэдээлэл цуглуулж дамжуулах, түүнчлэн янз бүрийн технологи, түүний дотор хиймэл дагуул хоорондын холбоог шалгах нь уг хиймэл дагуулын гол зорилго байх юм. Дээрх их сургуулийн бүтээсэн бас хоёр хиймэл дагуул одоо тойрог замдажиллаж байгаа ажээ.
Сингапурын анхны нано-хиймэл дагуулыг энэтхэгийн Шрихарикота аралд байдаг сансрын хөлгийн буудлаас энэтхэгийн зөөгч пуужингаар зургаадугаар сарын 30-нд хөөргөжээ.
Сингапурын бүх эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааг зохицуулдагсансрын технологи, аж үйлдвэрийн газрыг өнгөрсөн оны эхээр тус оронд байгуулсан байна.
Нано-хиймэл дагуул нь 1 кг-аас 10 хүртэл кг жинтэй байдаг. Ийм хиймэл дагуул нь бага хэмжээтэй ч, олон талын зориулалттай юм. Тухайлбал, экологийн мониторинг хийх, геофизикийн орон зайг судлах, одон орны ажиглалт хийхэд ийм хиймэл дагуулыг ашигладаг байна. Пико-хиймэл дагуул нь 100 граммаас 1 кг хүртэл жинтэй байдаг аж.
Дашрамд дурдахад, Мексик улсын эрдэмтэд, хөгжмийн зохиолчид сансарт хөгжмийн хиймэл дагуул хөөргөх төсөл боловсруулах ажлыг дуусгаж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ