Жинхэнэ Робинзон Крузог олж аварчээ

{!!!right!!!}Номхон далайд 14 орчим сар хөвсөн эрийг Маршаллын бүлэг арлуудын нэг шүрэн арлаас олжээ. Удаан хугацаагаар далайн давалгаанд амь өрсөн явж, эцэж туйлдсан түүний завь шүрэн аралд шидэгдсэн байна.
Азаар удалгүй түүнийг нутгийн оршин суугчид олжээ. Тэр азтай эрийг Хосе Иван гэдэг бөгөөд аварга загасны анчин гэнэ.
Эхлээд тэр замын ханьтай байсан бөгөөд идэр насны хөвгүүн түүний туслахаар ажиллахаар болж тэд 2012 оны есдүгээр сард Мексикээс Сальвадор руу завиар гарсан байна.
Завиных нь хөдөлгүүр 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд эвдэрчээ.
Бусад хөлөг онгоцны анхаарлыг татах гэсэн тэдний бүхий л оролдлого талаар болж, задгай далайд зүг чигээ алдан хөвж эхэлжээ.
Хэдэн сарын дараа 16-17 орчим настай түүний туслах нүдэн дээр нь нас баржээ.
Хосе өдөр, сараар, цаг мөч бүрт амь насныхаа төлөө үзэлцэж, түүхий загас, цахлайны мах идэж, борооны усыг дуслаар хэмжин ууж, бороо ороогүй, ус нөөцлөж чадаагүй үедээ яст мэлхийний цус ууж байжээ.
Хосе Иван завиараа барагцаалбал дэлхийг тойрох уртын дөрөвний нэг буюу 12,5 мянган км зам туулсан байна.
Маршаллын арлын нэг оршин суугч эмэгтэйн ярьснаар, түүний туршлагаас үзэхэд ийм нөхцөлд ихэнх хүн амь үрэгддэг бөгөөд учир нь тэд түүхий хоол идэж чаддаггүй, хэрвээ идсэн бол буцаагаад бөөлжчихдөг байна. Чухамхүү тиймээс Хосегийн туслах нас барсан байж болох аж.Тэр хүмүүстэй уулзахдаа, “Би бурханд залбирч байсныхаа хүчинд амьд гарч чадсан юм. Энэ бүх хугацаанд би байнга л залбирч явсан” гэж хэлжээ. Мөн амьд явах асар их хүсэл маань тус болсон, үүний ачаар яст мэлхий барьж, борооны усгүй үед түүний цусыг ууж, цахлайны мах, түүхий загас идэж чаддаг байсан гэж тэр дурдсан байна.
“Амьд үлдсэндээ би бурханд талархаж байна” гэж гав ганцаараа далайгаар барагцаалвал 8000 бээр зам туулсан тэр хэлжээ. Далайд явж байхдаа юуны тухай боддог байв? гэсэн асуултад тэр “Би юуны ч тухай боддоггүй байсан, далай, эргэн тойрон зах хязгааргүй далай гэсэн ганц бодол л миний толгойд эргэлддэг байж билээ” гэсэн байна. Сүүлд нь аврагдсаныхаа дараа Хосе утасныхаа дугаарыг ч санахгүй байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ