Хиллари Клинтон Сноуденд зөвлөгөө өгөв

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденыг эх орондоо буцаж ирэхийг зөвлөжээ. Тагнуулын төв газрын хуучин ажилтан хууль зүйн болон олон нийтийн өмгөөлөл авна хэмээн найдаж болно гэж Хиллари Клинтон хэлсэн байна.
“Тэр буцаж ирэх эсэх нь түүний шийдэх асуудал.Сноуден хэрвээ хүсч байгаа бол амьдралынхаа эцсийг хүртэл Орост мэдээжээр Путины хамгаалалтад үлдэж болно л доо. Гэвч хэрвээ тэр өөрийнх нь эргэн тойронд өрнөсөн маргаан шүүмжлэлд нухацтай хандвал, тэр үүнд оролцох боломжийг ч ашиглаж болох юм. Гэхдээ үүнийг зөвхөн тэр шийдэх ёстой” гэж Клинтон “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Сноуден АНУ-д буцаж ирвэл, тэр шүүхэд өмгөөлөл авна хэмээн найдаж болно гэж хуучин төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэсэн байна. “Тэр хууль зүйн болон олон нийтийн өмгөөлөл авах эрхтэй бөгөөд энэ нь шүүх ажиллагааны явцад нөлөөлж болох юм” гэж Клинтон тайлбарласан байна.
Орост нэг жил болж байгаа Эдвард Сноуденыг эх оронд нь тагнуулын тухай хуулийг зөрчсөн гурван зүйл ангиар, тухайлбал төрийн өмчийг хулгайлж, нууц баримт бичгүүдийг бусдад дамжуулсан хэргээр буруутгаж байгаа юм. Тийнхүү түүнд 30 хүртэл жил хорих ял оноох мэднэ.
Сноуден Орост түр орогнох хугацааг бас нэг жилээр сунгуулах өргөдлийг долдугаар сарын 1-нд өгсөн юм. Ингэхдээ тэр Бразилийн эрх баригчдад хандан, түр орогнох эрх олгохыг хүссэнийг зургадугаар сарын эхээр мэдээлсэн билээ.Гэвч Латин Америкийн энэ орон уг мэдээллийг няцаажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ